Кыргызэд манай улсын цэнгэлдэх хүрээлэнгээс 3-4 дахин том “Бишкек Арена” нээгдлээ

.Graph
2026-09-02

Кыргыз улсад манай улсын цэнгэлдэх хүрээлэнгээс 3-4 дахин том “Бишкек Арена” нээлтээ хийлээ. Бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны гуравдугаар сард эхлүүлж богино хугацаанд хэрэгжүүлжээ. “Бишкек Арена” нь 51,000 үзэгч хүлээн авах чадамжтай бөгөөд одоогоор Төв Ази дахь хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх болоод байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 450 орчим тусгай суудал гаргасан гэдгээрээ онцлог. Өндөрийн хувьд 70 метр бол диаметр буюу өргөн нь 280 метр юм байна. Мөн 3600 орчим авто машины зогсоолтой. Уг байгууламжийг босгоход тус улсын Засгийн газраас нийт 60 сая ам.доллар зарцуулжээ. 

Барилгын архитектурын хийцийн хувьд нүүдэлчдийн гол сууц болох эсгий гэрээс санаа авч, дээврийг нь Киргизийн төрийн далбаанд дүрслэгдсэн титмээр дүрсэлжээ. 

Түүнчлэн тус арена нь ФИФА-гийн стандартыг хангаж байгаа тул цаашид олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулах юм байна. 

Аренагийн нэрийг анх “Азаттык Арена” гэж нэрлэсэн ч өнгөрсөн оны 12 дугаар сард Бишкек болгон өөрчилжээ. Энэхүү нэр нь өсөлт хөгжилт, эв нэгдэл, шинэ түүхийн эрин үе гэх утгыг агуулжээ.

Тус байгууламжид 8-р сарын 31-ны өдрөөс 9 сарын 6-ны хооронд зохион байгуулагдах “Дэлхийн нүүдэлчдийн VI дугаар их наадам"-ыг  зохион байгуулах юм. Наадамд 100 гаруй орны баг хүрэлцэн ирсэн бөгөөд үндэсний тоглоом, хурдан морины уралдаан, уламжлалт бөх, сур харваа, ан агнуур зэрэг нийт 40 гаруй төрлөөр өрсөлдөнө.  

Харин Монгол Улсыг төлөөлж, спортын 27 төрөлд 47 тамирчин хүчээ сорих гэж байна. Шагналын сангийн тухайд гэвэл нийт 560 мянган ам.доллар гэнэ. Мөн Хятад, Энэтхэг, Орос зэрэг орны 21 төрийн тэргүүн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Манай улсын ерөнхийлөгч ч уг арга хэмжээнд оролцжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe