Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Есдүгээр сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод шөнийн марафоныг анх удаа зохион байгуулахаар болжээ.
Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль юм.
Гүйлтийн төрөл нь 5км, 10км, 21км бол 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулна. Харин бүртгэлийн хураамж нь 29,000-100,000 төгрөг бөгөөд оролцох иргэдийг nightmarathon.mn сайтаар бүртгэж байна. .
Марафоны үеэр авто замын гүйлт, амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх