Парис 2024 зуны олимпод 14,500 тамирчин, ажилчид оролцох төлөвтэй байна. Оролцогчдод 300,000 бэлгэвч тараахаар болжээ. Энэ нь Рио 2016 оны олимпод төсөвлөгдсөн хэмжээнд хүрээгүй ч Лондон 2012 олимпоос хоёр дахин их.
Мөн Олимпын үеэр анх удаа сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөр болсон гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна. Токио 2020 олимп цар тахлын улмаас эрүүл мэндийн хатуу хорио дунд болж, үзэгчгүй зохион байгуулагдсан бол энэ жилээс хэвийн зохион байгуулна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл үлдээх