БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац энэ сарын 4-6-ны өдрүүдэд “2026 Korea Medical Tourism Roadshow in Mongolia” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд тус улсын дээд шатлалын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төвөөс гадна нүд, гоо сайхны мэс засал, эмэгтэйчүүд ба үргүйдэл, нуруу, үе мөчний чиглэлээр мэргэшсэн эмнэлгүүд болон эрүүл мэндийн аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага зэрэг 23 байгууллагын 60 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.
БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын ерөнхийлөгч Пак Сон Хёг
“2025 онд БНСУ-ыг зорьсон монгол өвчтөний тоо 35 мянгыг давж, өмнөх оноос 38.3 хувиар өссөн үзүүлэлт нь Монгол Улс БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын чухал зах зээл болсныг харуулж байна”
Өнгөрсөн онд тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 167 мянгад хүрсэн бол 35 мянга гаруй монгол иргэн БНСУ-ын эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлжээ. Энэ нь нийт зорчсон иргэдийн 21.3 хувьтай тэнцэж байна. Өөрөө хэлбэл таван хүн тутмын нэг нь Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудад хандаж байна гэсэн үг юм.
Хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
Энэ сарын 4-6-ний өдрүүдэд нийслэл хотноо төв талбайд Солонгосын соёлын өдрүүд (Korea Week 2026) болохоос гадна K-Wellness аялал жуулчлалын аялал жуулчлалын асрыг нээж, Солонгосын аялал жуулчлал, К-ПОП тоглолт болон хувийн өнгө тодорхойлох зэрэг бусад соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Энэ үеэр иргэдэд БНСУ-ын аялал жуулчлал, соёл, Халлю контентын зэрэгцээ K-Medical, K-Beauty, K-Wellness чиглэлийн үйлчилгээг танилцуулах юм.
Хөтөлбөрийн багийнхан энэ сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж, орон нутгийн эрүүл мэнд, аялал жуулчлал болон голлох үйлдвэрийн төлөөллүүдтэй уулзахаас гадна иргэд зориулсан 1:1 зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Сонирхуулахад, Солонгос улсад эрүүл мэндийн аялагчдад үйлчилгээ үзүүлдэг 3,859 эрүүл мэндийн байгууллага байдаг байна. Мөн голлох хорт хавдрын өвчтөний эмчилгээний дараах амьдрах таван жилийг тооцооход
Сэтгэгдэл үлдээх