Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 4-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр (Цагаан-Үүр) голын усны түвшин 25 см нэмэгдсэн байна.
Үүр гол нь Хөвсгөл аймгийн хойд хязгаарт орших Дорнод Саяны нуруу, Саравсалын сарьдаг, Хэвэн-Салуугийн уулсаас эх авдаг. Тэндээсээ Хөгшин Үүр, Залуу Үүр хэмээх хоёр гол болон урсаж, хоорондоо нийлснээр бүрэлддэг байна. Нийт 331 км урттай. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутгаар дайран урсдаг.
Дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, голын ус руу орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх