Монгол Улсад өвөлжилт болон хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадын улс, олон улсын байгууллага болон дотоодын иргэн, ААН-үүд мөнгөн болон эд материалын тусламжийг малчдад зориулан хандивлаж байна. Хандивын хүрээнд нийт 14.3 тэрбум төгрөгийн мөнгөн болон үнэ бүхий эд зүйл, 8500 тн хүчит тэжээл, бусад эд материал цуглажээ.
Дотоодын:
Мөнгөн хандив:
- 50 иргэн
- 31 ААН
- 91 төрийн байгууллага
- 31 ТББ нийт 3 тэрбум 570 сая 497 мянган төгрөгийн мөнгөн хандив
Эд материалын:
- 6 иргэн
- 29 ААН 828.8 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал
Гадаадын улс, олон улсын байгууллагууд:
Мөнгөн хандив:
- АНУ 900 мянган ам.доллар - 3,056,898,960 төгрөг
- Улаан загалмай нийгэмлэг 459,2 швейцари.франк - 1,727,041,018 төгрөг
- Европын холбоо 500 мянган ам.доллар - 1,699,110,808 төгрөг
- БНХАУ 370 мянган ам.доллар - 1,257,264,199 төгрөг
- Австрали 250 мянган ам.доллар - 849,692,909 төгрөг
- Швейцари 215 мянган ам.доллар - 730,581,675 төгрөг
- БНСУ 200 мянган ам.доллар - 679,529,227 төгрөг
- Канад Улс 215 мянган кан.долларын - 538,186,628 төгрөг
- Чех Улсад ажиллаж амьдарч буй иргэд 17,311 чех.крон - 2,510,861 төгрөг
Эд материалын:
- ОХУ - 8500 тн хүчит тэжээл
- Япон - Хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материал
Гадаад харилцааны яам болон ОБЕГ-аас хандив тусламжийг цаг тухай бүрд нь шаардлагатай айл өрхүүдэд хүргэж байгаа талаар мэдээлж байна.
Сэтгэгдэл үлдээх