NBA-ийн аварга, Алдрын танхимын гишүүн, найман удаагийн Бүх одод Дуайт Ховард өнөөдөр Монголд буулаа. “Superman” хочоороо дэлхий нийтэд танигдсан Дуайт Ховард-ыг энэ удаад “SG Apes” баг Монголд урьж, багийн улирлын өмнөх тоглолтод оролцуулахаар болжээ. Улирлын өмнөх тоглолтоор "SG APES" баг "Selenge Bodons" багтай тоглох юм. Тус тоглолт есдүгээр сарын 9-нд 19:00 цагаас "М Банк" аренад болно.
Дуайт Ховард нь 2004 оны NBA-ийн драфтын №1 сонголтоор Orlano Magic багт элсэж, Los Angeles Lakers, Houston Rockets, Philadelphia 76ers зэрэг багуудад нийтдээ 18 улирал тоглосон түүхтэй нэгэн юм. NBA-ийн карьертаа дунджаар 15.7 оноо, 11.8 самбар авчээ. Тэрээр карьерынхаа турш найман удаа NBA-ийн Бүх оддын тоглолтод сонгогдож, гурван удаа оны шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан бөгөөд 2025 онд NBA-ийн алдрын танхимд элсжээ.
Тэрбээр 2011 онд Монголд ирж байсан бөгөөд ийнхүү 15 жилийн дараа дахин Монголын сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй уулзаж байна.
Сэтгэгдэл үлдээх