Өнгөрсөн долоодугаар сард нээлтээ хийсэн ‘Spider-Man: Brand New Day’ кино АНУ-ын бокс оффисыг зургаан долоо хоногийн турш тэргүүлж, дээд амжилт тогтооход ойртлоо. Уг дээд амжилтыг хамгийн сүүлд 2022 онд “Avatar: The Way of Water” кино долоон долоо хоногийн турш тэргүүлж тогтоож байжээ. Тус кино одоогийн байдлаар дэлхий даяар 2.4 тэрбум ам.доллар, дотооддоо 923 сая ам.доллар олжээ.
2026 он гарснаар холливуд нэлээд завгүй байна. Энэ зун гэхэд “Spider-Man: Brand New Day,” “The Odyssey,” “Toy Story 5,” “The Devil Wears Prada 2” зэрэг кинонууд нээлтээ хийснээр АНУ-ын дотоодын орлого 4.73 тэрбум ам.долларт хүрчээ. Кристофер Ноланы “The Odyssey,” кино гэхэд дэлхий даяар 1.6 тэрбум ам.доллар олж, жагсаалтын хоёрдугаарт бичигдсээр байна.
Алдартай киноны нээлтүүд үргэлжилсээр байх бөгөөд энэ намар “Practical Magic 2,” “Digger,” “Resident Evil,” “Weapons,” “Verity” зэрэг кинонууд нээлтээ хийх юм. Мөн зул сарын баяр дөхмөгц “Avengers: Doomsday,” “Dune: Part Three,” “Jumanji 3” нээлтээ хийнэ. Ингэснээр Хойд Америк дотооддоо 10 тэрбум ам.доллар олох төлөвтэй байна.
Сэтгэгдэл үлдээх