Автомашины дугаарын хязгаарлалт 9-р сарын 12-ныг дуустал үргэлжилнэ

З.Амирлан
2026-09-07

Нийслэлд хэрэгжиж буй автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 12 хүртэл үргэлжлэх юм. Тус хязгаарлалт нэг сарын турш бүсчлэлийн хязгааргүй хэрэгжиж байгаагаар онцлогтой. Тус шийдвэр нь автомашинаар амьжиргаагаа залгуулдаг болон хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хол зөөдөг иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа бол зарим нь замын ачаалал буурч, түгжрэл багассан хэмээн дэмжиж байгаа юм.

Хичээлийн шинэ жил эхэлснээр автомашины хөдөлгөөн нэмэгдэж, тэг зогсолт хийх эрсдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэхээр нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу улсын дугаарын түр хязгаарлалтыг хэрэгжүүлж буй. Энэ удаагийн зохицуулалтын гол онцлог нь тусгайлсан бүсчлэл тогтоогоогүй буюу нийслэлийн хэмжээнд бүх замаар хязгаарлалт үйлчилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч нарыг уулзвар, зам дагуух хяналтын камераар илрүүлж, бэлэн бусаар мөнгөн торгууль оногдуулж байна. Тиймээс жолооч нарыг хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцохгүй байж, хууль дүрмээ чанд баримтлахыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 

Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: Улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор /1, 3, 5, 7, 9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe