Монгол иргэдийн БНСУ-ын визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоос 14 хоног болгон богиносгох хүсэлтийг яаралтай судалж, холбогдох арга хэмжээ авахаа БНСУ-ын парламентын төлөөлөгчид илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Нам Ин Сүн, Ардчилсан намын дарга бөгөөд Үндэсний Ассамблейн гишүүн Ким Мин Сог, парламентын гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа болон Монгол иргэдэд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна.
Уулзалтаар дараах асуудлыг хөнджээ. Үүнд:
Талууд эдгээр хүсэлтийг холбогдох байгууллагуудын түвшинд судалж, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн байна.Визийн хугацаа болон паспорт хадгалахтай холбоотой зохицуулалт нь хоёр орны аялал жуулчлал, бизнес, боловсрол, гэр бүл, хүмүүнлэгийн харилцаанд шууд нөлөөлдөг. Тиймээс парламент хоорондын хамтын ажиллагааг иргэдийн өдөр тутмын амьдралд бодит үр дүн өгөх түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгджээ.
Сэтгэгдэл үлдээх