Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана

З.Амирлан
2026-09-07

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд хаахтай холбогдуулан тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал: 

  • Х:19 “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ”
  • М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол” эдгээр чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр зогсоно гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe