Дэлхийн нүүдэлчдийн наадамд Монголын баг 4-р байр эзэллээ

З.Амирлан
2026-09-07

Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотод наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 2355 төлөөлөгч спортын 43 төрөлд өрсөлдсөн байна. Тус наадамд Монгол улс спортын 27 төрөлд 135 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, нийт 26 медаль хүртсэнээр медалийн нэгдсэн дүнгээр 106 орноос IV байр эзэллээ. 

Монголын баг тамирчид наадмаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 26 медаль хүртсэн байна. Наадмын сүүлийн өдрүүдэд Монголын тамирчид дахин хоёр хүрэл медаль авчээ.

Тодруулбал, Ираны үндэсний бөхийн нэг төрөл болох пахлавани бөхийн +90 кг-ын жинд 36 орны бөхчүүд хүч сорьсноос Монгол Улсын тамирчин Б.Бат-Орших хүрэл медаль хүртжээ. Мөн оюуны спортын есөн хорголын “Тогыз хумалах” тэмцээний эрэгтэй багийн төрөлд Монголын тамирчид амжилттай оролцож, Х.Ерманат, Ш.Болатбек нар хүрэл медалийн эзэд болсон байна. Монгол Улсын баг тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын турш спортын төрөл бүрд амжилттай өрсөлдөж, дөрвөн алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртэн, нийт 26 медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. 

Медалийн чанар, тоогоор Казахстан, Киргизстан, ОХУ эхний гурван байрт шалгарчээ. Харин Монгол Улс медалийн нэгдсэн дүнгээр дөрөвдүгээр байрт орсон бол Узбекистаны баг тавдугаар байрт шалгарсан байна. Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, зан заншлыг дэлхийд сурталчлах зорилготой олон улсын томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн VI наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган тамирчин, төлөөлөгч оролцож, нүүдэлчин соёлын өв, уламжлалт спортын төрлүүдээр ур чадвараа сорьсон байна. Монгол Улсын хувьд үндэсний болон уламжлалт спортын олон төрлөөрөө оролцож, нийт 26 медаль хүртсэнээр 106 орноос дөрөвдүгээр байрт шалгарсан нь тус наадмын медалийн чансаанд өндөр амжилт үзүүлжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe