Олон улсын шатрын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй шатарчдыг дэмжих зорилготой гурав дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад Монгол улсын баг тамирчид оролцоно. Тус олимпиад есдүгээр сарын 10-17-нд Узбекистаны Самарканд хотод болох бөгөөд 41 орны харааны, сонсголын болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй шатарчид өрсөлдөх юм.
Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар их мастер Г.Мөнхгал ажиллах бол багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр, Б.Хашцэцэг нар багтсан байна. Пара шатарчдын III олимпиадад тоглох “Mongоlian team” дундаж рейтингээрээ 20-д эрэмбэлэгджээ.
Сэтгэгдэл үлдээх