NBA-ийн аварга, Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн Дуайт Ховард “SG Apes” багийн урилгаар Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр есдүгээр сарын 9-нд “M Bank Arena”-д болох улирлын өмнөх тоглолтод оролцоно. Дуайт Ховард Монголд ирсэн талаараа өөрийн албан ёсны Facebook хуудсандаа мэдээлжээ.
Тэрбээр:
“Яг энэ өдөр 15 жилийн дараа эргэн ирлээ. Монголчууд анх ирэхэд минь халуун дотноор угтсаныг би хэзээ ч мартаагүй” .
хэмээн бичсэн байна. Түүний инстаграм 3,9 сая хүн дагадаг бол Фээсбүүк нь 4,9 сая дагагчтай. Мөн дэлхийн улс орнуудаар аялж, олон нийттэй уулзах “World Smile Tour” аянаа Монгол Улсаас эхлүүлснээ зарлаж, “15 жилийн дараа Монголд дахин ирэхэд үнэхээр гайхалтай байна” гэж цахим хуудаснаа сэтгэгдлээ бичжээ.. Ховард Монголд байх хугацаандаа бүргэдтэй зураг авахуулсан бичлэгээ нийтлэхийн зэрэгцээ хаагуур аялах, ямар газар хооллох талаар монгол дагагчдаасаа санал хүссэн байна. Дуайт Ховардын албан ёсны Facebook хуудас
Өдгөө 40 настай Ховард Монголд анх 2011 онд сагсан бөмбөгийн Бүх оддын тоглолтод оролцохоор ирж байжээ. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа Монголын сагсан бөмбөг сонирхогчидтой дахин уулзаж байгаа нь энэ юм.
Дуайт Ховард 2004 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголтоор “Орландо Мэжик” багт элсэж, тус багийг 2009 онд NBA-ийн финалд хүргэсэн. Улмаар “Лос Анжелес Лэйкерс” багийн бүрэлдэхүүнд 2020 онд NBA-ийн аварга болсон юм.
Түүний карьерын онцлох амжилт:
Ховард NBA-ийн үндсэн улиралд 1242 тоглолт хийж, дунджаар 15.7 оноо, 11.8 самбараас бөмбөг авалт, 1.8 блок шот гүйцэтгэсэн байна. Түүнийг 2025 онд Нэйсмитийн нэрэмжит Сагсан бөмбөгийн алдрын танхимд албан ёсоор элсүүлжээ. NBA
Сэтгэгдэл үлдээх