Малчдын зээлийн хүүг иргэдийн татвараас төлнө

Ц.Чимэдцэеэ
2024-04-10

Засгийн газрын ээлжит хуралдаанааар “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулж, арилжааны банкуудад хүргүүлсэн байна.

Зээл хойшлуулах хугацаанд хуримтлагдсан хүүгийн төлбөрийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Үлдсэн зөрүүг Засгийн газар ирэх оны төсөвт тусгах замаар буюу татвар төлөгчлдын мөнгөөр шийдэрлэнэ гэв.

Мөн цас зуданд 70-аас дээш хувийн малаа алдсан малчдад Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 5-8 сая төгрөгийг урт хугацааны, хүүгүй зээл олгохоор болжээ.

Уламжлалт мал аж ахуй, тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг  дагаапд “Шинэ хоршоо, чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, мал аж ахуй эрхлэгчид дам худалдаачнаар дамжуулан тээвэр ложистикт зарцуулагдаг зардлыг өөрсдөд нь нэмүү өртөг болгон шингээдэг болно гэв.

Дээрх хуулийг дагаад гарах өөрчлөлт:

1.       Зээлийн батлан даалтын сан малчны зээлийг 80-100 хувиар батлан даах эрх орчин бүрдэнэ.

2.       Тус сан нэг малчин өрхийн 80 хувийн зээлийн батлан дааснаар багадаа 20 сая төгрөгийн зээл авах боломжтой болно.

3.       Жишээ нь 200 толгой малтай өрх 30 сая төгрөгийн зээл авна.

4.       Зээл авах боломжтой өрх нь “Шинэ хоршоо, чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн болох ёстой.

Шинэ хоршоо гэж юу вэ?

Малчид хоршин мал нядалгааны цех байгуулах, малын түүхий эд  боловсруулах үйлдвэрлэл эрхлэнэ. Улмаар ДНБ-ний 10 орчим хувийг бүрдүүлдэг МАА-н салбар 10 орчим жилийн хугацаанд 30 хувьд хүрнэ хэмээн Засгийн газар тооцоолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe