УЦУОШГ: Тариалангийн бүсээр цочир хүйтэрнэ

.Graph
2026-09-08

Ойрын өдрүүдэд зарим нутгаар агаарын температур огцом буурч, хөрсөн дээр цочир хүйтрэх эрсдэлтэйг цаг уурын байгууллагаас анхааруулжээ.

Иймд тариаланчид ургац хураалт болон хүнсний ногоогоо хамгаалах арга хэмжээг шуурхай авч, малчид, иргэд цаг агаарын сэрэмжлүүлэгт анхаарахыг зөвлөв. 

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан байх боловч шөнөдөө температур огцом буурч, уулархаг нутгаар нойтон цас орох, тариалангийн бүсээр хяруу унан, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан юм.

2026 оны есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Харин баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөв гарчээ.

Өдөр, шөнийн температурын зөрүү нэмэгдэж, зарим үед хяруу болон цочир хүйтрэлт олон жилийн дундаж хугацаанаас эрт ажиглагдах магадлалтай байна. Мөн уулархаг нутгаар бороо нойтон цасанд шилжиж болзошгүй аж.

Иймд тариаланчид ургац хураалтыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, ил задгай төмс, хүнсний ногоо болон бусад ургацаа хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалах шаардлагатай. Малчид хадлан тэжээл, хашаа хороо, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, иргэд богино хугацааны нарийвчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авахыг зөвлөжээ

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe