27.4 сая төгрөгөөр бүтсэн “Аз жаргалтай хот” хөшөө эмтэрч гэмтжээ

З.Амирлан
2026-09-09

Сөүлийн гудамжинд байрлах “Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөө нь ээж аав, хоёр хүүхдийн хамт алхаж байгаа аз жаргалтай гэр бүлийг дүрсэлсэн хөшөө юм. Тус хөшөөг 2017 онд 27.4 сая төгрөгөөр бүтээн байгуулжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар эмтэрч гэмтсэн, голын охины цээж хэсэг ухагдаж хагарсан байдалтай олон жил болжээ.

Энэ талаар иргэд “Хөшөө эвдрээд олон жил болж байгаа. Өнгө нь гандсан үзэмж муутай дээрээс эвдэрч гэмтсэн байгаа ч засвар үйлчилгээний ажил хийгддэггүй. Үүнд холбогдох байгууллага арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн энд хүүхдүүд авирч тоглох тохиолдол гардаг. Иргэд ч мөн адил эд зүйлд ариг гамтай хандах хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа. 

Видео сурвалжилга үзэх

Харин холбогдох байгууллагаас тодруулахад “Засвар үйлчилгээний ажил эхэлсэн явж байгаа” гэх мэдээлэл өглөө.

“Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн удирдлагуудын санал болгосноор уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна. Хөшөө байгуулагдах үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байсан С.Батболд хэлэхдээ “Хот гэдэг хүмүүсийг амьдрахад таатай, сэтгэлд дурсамж үлдээх гудамжнуудыг бий болгох шаардлагатай” гэж байсан. Гэвч өнөөдөр энэ хөшөө сэтгэлд эерэг нөлөө үзүүлэх бус эсрэгээрээ сэтгэл эмзэглүүлсэн хөшөө болжээ. 

Аливаа хөшөө дурсгал гэдэг хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөхөөс гадна, хүмүүст дурсамж, үлгэр дуурайлал өгүүлэх зорилготой байдаг. Тиймээс иргэд ч мөн адил бүтээн байгуулалтад ариг гамтай хандах, нөгөө талаас хариуцах газар нь арчиж тордох ажлыг хариуцлагатай хийх хэрэгтэй байгаа юм.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe