Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг “Парис 2024” зуны олимпын эрхийн төлөөх эхний тэмцээнд оролцохоор Хонгконгийг зорилоo. Тэмцээн дөрөвдүгээр сарын 12-14-ний өдөр болно. Эрхийн төлөөх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус тус найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.
Монгол Улсыг төлөөлөх эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр болон өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар багтлаа. Эмэгтэй шигшээ багийн хувьд энэ жил Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар оролцов.
Дасгалжуулагчаар Стив Сер, Г.Цэнгүүнбаяр нар ажиллаж байна. Монголын эрэгтэй шигшээ В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай хүч үзнэ. Тус тэмцээнийг "Premier Sport" телевиз шууд дамжуулан хүргэнэ.
Олимпын эрхийн гурван тэмцээн дараах хотуудад болохоор товлогджээ.
Эрхийн тэмцээн 1 – 2024 оны дөрөвдүгээр сард /Хонконг, БНХАУ/
Эрэгтэй: Хонконг, Нидерланд, Монгол, Латви, Австри, Швейцарь, Египет, Шинэ Зеланд
Эмэгтэй: Хонконг, Унгар, Нидерланд, Азербайжан, Польш, Египет, Монгол, Чили
Эрхийн тэмцээн 2 – 2024 оны тавдугаар сарын 3-5-ны хооронд /Япон улсын Үцүномияа/
Эрэгтэй: Египет, Пуэрто Рико, Монгол, Литва, Япон, Франц, Латви
Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри
Эрхийн тэмцээн 3 – 202 оны тавдугаар сарын 23-26-ны хооронд /Унгар улсын Дебрецен хот/
Эрэгтэй: Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто-Рико, Канад, Монгол, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцарь, Герман, Польш.
Эмэгтэй: Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Монгол, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израиль
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад өчигдөр (2024.04.10) Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит мөнгөн шагнал 500 Сая төгрөгийг Засгийн газрын Нөөц сангаас олгохоор шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх