Apple компани 20 жилийн өмнө iPhone загвараа танилцуулснаас хойш анх удаа томоохон шинэчлэлт хийлээ. Лхагва гарагт жил бүр зохион байгуулагддаг бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээний үеэр анхны эвхэгддэг гар утас iPhone Duo загвар болон iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max, Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4, AirPods 5 загваруудаа танилцууллаа.
iPhone Duo загвар нь 7.6 инч дэлгэцтэй бөгөөд Apple-ийн түүхэн дэх хамгийн том дэлгэцтэй утсаар тодроод байна. Тус загварыг iPad-аас санаа авсан гэнэ. Үнийн хувьд 1,999 ам.доллароос эхэлж байгаа бөгөөд цаашлаад 3,200 ам.доллар хүртэл өсөх аж. Эхэлсэн үнэ нь iPhone 18 Pro Max загвараас 700 ам.доллароор үнэтэй байгаа нь багахан шүүмж дагуулаад буй. Шинэ загварыг зарим нь эвхэгддэг утас гэхээсээ илүү "халаасны iPad" гэж нэрлэж байна.
Мөн хэсэг шүүмжлэгчид Face ID, Telephoto камер, Action Button зэрэг байхгүй байгаа нь үндсэн функцуудыг оруулаагүй гэж үзэж байна. Гэхдээ царай таних системийн оронд хажуугийн хэсэгт байрлах Touch ID-ийг сэргээжээ.
Apple компани энэ оны дөрөвдүгээр сард 15 жил Гүйцэтгэх захиралаар ажилласан Тим Кукийн оронд Жон Тернусийг томилох болсноо зарласан юм. Улмаар энэ сарын 1-ны өдөр ажлаа хүлээн авч ийн шинэ загвараа танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх