Баян-Өлгий, Ховдод устгалд оруулсан 4,155 толгой малын нөхөн олговорт ₮6.07 тэрбум олгоно

.Graph
2026-09-10

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар хэлэлцжээ.  Хуралдаанаар халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрт шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлжээ.

  • Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Цэнгэл, Өлгий сумдад зориудаар устгасан нийт 2,764 толгой малын нийт үнэлгээ 4,756,090,000 төгрөг бөгөөд нөхөн олговрыг нийт үнэлгээний 90 хувиар тооцож 4,280,481,000 төгрөгөөр тогтоосон байна.
  • Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад зориудаар устгасан нийт 1,391 толгой малын зах зээлийн нийт үнэлгээ 1,988,630,000 төгрөг бөгөөд нөхөн олговрыг 90 хувиар тооцож 1,789,767,000 төгрөгөөр тооцсон байна.
  • Дээрх хоёр аймгийн хэмжээнд устгалд оруулсан мал 4,155 толгой, нийт зах зээлийн үнэлгээ 6,744,720,000 төгрөг, нөхөн олговрын нийт дүн 6,070,248,000 төгрөг болжээ.

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, учирсан эдийн засгийн хохирлыг бууруулах боломж бүрдэж байна.Мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлж, халдвар дахин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe