Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгооны ангиографийн аппарат суурилууллаа

З.Амирлан
2026-09-11

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. Герман Улсын "Siemens healthineers" үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппаратыг дүүргийн төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ. 

Өмнө нь иргэд титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судас дотуурх оношилгоо эмчилгээг авахын тулд улсын хоёр, гуравдугаар эмнэлгийг зорьдог байсан бол одоо дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлээ.

Энэхүү аппарат ашиглалтад орсноор:

  • Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх
  • Стент тавих
  • Хөл, гарын захын судасны бөглөрөл, нарийслыг эмчлэх
  • Тархины судасны эмгэгт судас дотуурх эмчилгээ хийх
  • Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх
  • Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судас дотуурх аргаар эмчлэх
  • Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe