Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт өнөөдөр Монгол Улсад ирж байна. Тэрээр албан тушаалаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд өнгөрсөн жил Оюу Толгойн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад илүү анхаарсан юм. Харин энэ удаад Монгол төр засгийн төлөөллүүдтэй уулзахаар товлоод байгаа аж.
Монголчууд “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ” гэдэг. Тэгвэл манай улсын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой уурхайн менежментийг хариуцаж буй Рио Тинто группийн тэргүүн Саймон Тротт гэж хэн бэ?
Түүний амьдрал хувийн сургууль, томоохон хотын бужигнасан орчинд бус Австралийн баруун нутгийн жижигхэн Уикепин тосгонд эхэлжээ.
Өнөөдөр дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэгийг удирдаж буй Саймон Тротт багадаа улаан буудайн талбайд ажиллаж, зуны халуун эхлэхээс өмнө хонь хяргаж өссөн фермер айлын хүү байв. Түүнийг тэр үед дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгч компанийн захирал болно гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Саймон Троттын ажлын арга барилын талаар ярихдаа хүүхэд насны нэгэн түүхийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Тэрээр Австралийн Financial Review сонинд өгсөн ярилцлагадаа эцэг эх нь ноос хяргах саравчиндаа агааржуулагч суурилуулж байсан тухай ярьжээ. 1980-аад оны эхээр ийм шийдвэр фермерүүдийн дунд тун ховор үзэгдэл байв. Зарим хөрш нь хүртэл үүнийг илүү зардал гэж шүүмжилж байсан гэдэг. Гэвч түүний аав энгийн нэгэн тайлбар өгчээ.
Энэ үг Саймоны сэтгэлд гүн үлдсэн бөгөөд өнөөдөр ч түүний манлайллын үндсэн зарчмуудын нэг хэвээр байдаг.
Тэрээр 2025 онд Оюу Толгойн нийт ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр:
Уурхайн ээлжийн ажилтнаас Гүйцэтгэх захирал хүртэл

Их сургуулиа төгссөний дараа Саймон хэсэг хугацаанд гэр бүлийн фермдээ ажиллаж, тариалан болон ноос хяргах ажлыг зохион байгуулдаг байжээ. Гэвч удалгүй тэрээр өөрийгөө хөдөө аж ахуйн ажлаас илүү хүмүүс, баг хамт олонтой ажиллах хүсэлтэй гэдгээ ойлгосон байна.
Ингээд 1999 онд Австралийн алслагдсан Кимберли бүсэд орших Аргайл очир эрдэнийн уурхайд ээлжийн ажилтнаар ажилд орсноор Рио Тинтогийн босгыг анх алхжээ.
Өнөөдөр ч түүнийг компанийн түүхэнд уурхайн ээлжийн ажилтнаас эхэлж, Гүйцэтгэх захирал хүртэл дэвшсэн анхны хүн гэж онцолдог.
Дараагийн хорин таван жилийн хугацаанд тэрээр компанийн бараг бүх шатанд ажилласан байна. Худалдаа, маркетинг, үйл ажиллагааны удирдлагаас эхлээд стратегийн томоохон шийдвэрүүдэд оролцож, 2008 онд BHP-ийг худалдан авах оролдлогын үеэр Рио Тинтогийн стратегийн багт ажиллаж байв.
Мөн Дампьерын давсны бизнесийг удирдаж, Сингапур дахь арилжааны үйл ажиллагааг ахалж, улмаар компанийн хамгийн ашигтай бөгөөд хамгийн том салбар болох Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай.
Энэхүү урт замналын оргил нь 2025 онд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон явдал болсон юм.
Итгэлцэл бол уул уурхайн хамгийн үнэт баялаг

Орчин үед хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологиос гадна орон нутгийн иргэд, Засгийн газрын итгэлийг олж чадна гэдэг уул уурхайн компаниудын амжилтыг тодорхойлох чухал хүчин зүйл болжээ.
Саймон Тротт энэ асуудалд онцгой ач холбогдол өгдөг удирдагчдын нэг юм.
Тэрээр Төмрийн хүдрийн группийг удирдаж байхдаа Баруун Австралийн уугуул оршин суугчидтай хамтын удирдлагын түүхэн гэрээ байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Уугуул иргэдийн төлөөлөгчид түүнийг сонсож чаддаг, хамтын шийдэл эрэлхийлдэг удирдагч хэмээн үнэлж ирсэн байдаг.
50 гаруй настай, гурван хүүхдийн эцэг Саймон Тротт Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохдоо өмнөх удирдагч Якоб Стаусхолмын эхлүүлсэн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ онцолж байсан.
Энэ байр сууриа ч тэр ажлынхаа эхний өдрүүдээс харуулж эхэлсэн. Тухайлбал, албан тушаалаа хүлээн авсныхаа дараахан Якоб Стаусхолмын хамтаар АНУ-д очиж, олон жил хүлээгдсэн Resolution зэсийн төслийг урагшлуулах боломжийг нээсэн нь түүний эхний томоохон алхмуудын нэг болсон юм.
Мөн Аргентинд литийн гол төсөл болох Ринконыг урагшлуулж, Гвинейд Симандoу тун амжилттай явж байна.
Саймоныг ажлаа авснаас хойш компанийн зах зээлийн үнэлгээг 50 хувиар өсгөөд байгаа нь хөрөнгө оруулагчдыг итгэлийг гэрчлэх тоо. Энэ итгэлийн буухиаг үргэлжлүүлж чадах уу? гэдэг түүний ажлын гол хэмжүүр болоод байна.
Эх сурвалж: AFR
Сэтгэгдэл үлдээх