“Mental Health First Aid for Nurse Wellbeing and Resilience in Mongolia” төслийн хүрээнд сургагч багш бэлтгэх таван өдрийн сургалт, үнэлгээг амжилттай дүүргэсэн анхны Licensed Instructor for Nurses-ууддаа лицензийг нь гардуулж, сувилагчдад зориулсан MHFA хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Эдгээр сургагч багш цаашид Монголын Сувилагчдын Нийгэмлэгээр дамжуулан сувилагчдыг MHFA Aider болгон бэлтгэх юм.


MHFA яагаад хэрэгтэй вэ
Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж (Mental Health First Aid) нь сэтгэлзүйн хүндрэл, хямралын шинж тэмдгийг эрт таних, тухайн хүнд шүүмжлэлгүй сонсож, аюулгүй бөгөөд зохистой анхны дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэргэжлийн тусламжтай холбоход чиглэсэн нотолгоонд суурилсан олон улсын хөтөлбөр юм.
Монгол Улс хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрхээ авсан 46 дахь улс ба хөтөлбөрийг Тогтвортой Санхүүжилт НҮТББ хэрэгжүүлдэг. Энэхүү сургалт нь дан ганц оношлох, эмчлэх сургалт гэхээсээ илүү тусламж хэрэгтэй хүнийг ганцааранг нь үлдээхгүй байх практик мэдлэг, чадвар олгох юм.

Нийгмийн болон тогтвортой хөгжлийн ач холбогдол
Сувилагчид өвчтөн, ар гэрийнхэнтэй хамгийн ойр ажиллахын зэрэгцээ ажлын өндөр ачаалал, сэтгэлзүйн дарамтад тогтмол өртдөг. Тиймээс сувилагчдыг MHFA Aider болгон бэлтгэх нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай хүнийг эрт таних хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна сувилагчдын өөрсдийн сайн сайхан байдал, ажлын байрны дэмжих соёл, эрүүл мэндийн салбарын тогтвортой хүний нөөцөд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Төслийн эхний шатанд 300 сувилагчийг хамруулах зорилготой. Мөн Сувилагч мэргэжлийн үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх тогтвортой хөгжлийн санаачилгын хүрээнд бичигдсэн төсөл юм.


Сэтгэгдэл үлдээх