ОХУ-ын Москва хотод алдарт алиалагч Ю.Никулины нэрэмжит циркт жил бүр зохиогддог “Олон улсын циркийн жүжигчдийн тэмцээн”-д Монгол циркийн хөгжлийн төвийн залуу жүжигчид оролцож, хүүхдийн насны ангилалд "Алтан" цом хүртлээ.
Дасгалжуулагч багшаар Ц.Сэлэнгэ, Ч.Урангоо нар, найруулагчаар Д.Чёрнов, бүжиг дэглээчээр Е.Павел нар ажиллажээ.
Монгол циркийн хөгжлийн төвийн залуу жүжигчид 2026 онд дөрвөн олон улсын тэмцээнд оролцож, гурван алт нэг хүрэл цом хүртсэн байна.
Сэтгэгдэл үлдээх