Лос Анжелес 2028 зуны олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал “Будапешт Их дуулга 2026” жүдо бөхийн тэмцээнд Монголын жүдочид хоёр медаль хүртжээ.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Мөн тэмцээний үеэр Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван эмэгтэйчүүдийн -48кг /жин/-гийн медаль гардуулах ёслолд оролцож, Монголын жүдочдод амжилт хүсэн, гарын бэлэг гардуулжээ.
Сэтгэгдэл үлдээх