АН-ын бүлэг төсвийн асуудлаар гурав хоногийн завсарлага авлаа

.Graph
2026-09-15

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосон. Засгийн газраас энэ оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг эхлүүлэхийн өмнө АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах хүсэлтээ танилцуулав. 

Тэрээр Засгийн газраас өргөн мэдэүүлсэн төслийг хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа тайлбарлаж, гурав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. 

АН намын дарга О.Цогтгэрэл “Дээд талдаа 34 их наяд төгрөгийн төсөв өргөн барих хуультай. Гэтэл Засгийн газар болоод УИХ-ын дарга хэлэхдээ энэ дүнг хэлэлцүүлгийн явцад 46 их наяд болгоод өөрчилнө гэж байна. Засгийн газар хуулийн хүрээнд төсвөө өргөн барьж, хуулийн хүрээнд УИХ-ын дарга төсвөө хүлээн авах ёстой. Гэтэл ийм хууль зөрчиж байгаа асуудал дээр Сангийн яам болон хууль эрх зүйн байгууллагууд тодорхой хариулт ч өгч чадахгүй байна” гэлээ. 

Мөн ийм байдлаар 2027 оны төсвийг хэлэлцэж эхэлбэл энэ нь бүрэн хууль зөрчсөн асуудал болно гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт гурван өдрийн завсарлага өглөө. 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe