СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмч “Унтуулгатай хагалгаанд ороход хэрэглэдэг “Фентанил” тариа улсын хэмжээнд тасарсан. Манай эмнэлэгт хааяадаа амь зогоох хэдхэн ширхгийг өгч, өнөөхийгөө хэдэн тасагтаа дотроо хуваарилж тарааж амь зогоож байгаа үзэгдэл танил боллоо. Зөвхөн энэ тарианы хомсдолоос үүдэж улс даяараа төлөвлөгөөт хагалгаанууд хойшлох, хүлээгдэл хэт их үүсэх, хүний амь нас эрүүл мэнд цаг хугацааны хүлээгдлээс үүдэж хохирох, бүр цаашлаад эмнэлгүүд огт нөөцгүй болчихвол яаралтай нэн амь тэнссэн үеийн мэс засал ч ороход хэцүү болох үр дагавартай байна” гэдгийг мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар ЭМЯ-наас тодруулахад “Фентанил тарианы нөөц хэвийн байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 23 эмнэлэгт Фентанил тарианы түгээлт хэвийн явагдаж байна. Үүнд УНТӨ, УГТӨ, ГССҮТ, Өргөө амаржих газар болон аймаг, дүүргийн эмнэлэг гэх мэт шаардлагатай бүх эмнэлэг хэвийн авч байна. СХД-ийн Нэгдсэн эмнэлэг ч мөн адил өнөөдөр Фентанил тариаг авсан байна. Тус эмнэлэг төлбөрийн өртэй байгаа учраас түгээлт багасч, тасалдал үүсэж байгаа. .
Эрүүл Мэндийн Яам, Засгийн Газрын төсвөөс эм, хэрэгслийн төсвийг эмнэлгүүдэд өгдөг. Тиймээс тухайн эмнэлэг менежментээрээ эм хангамжаа тасалдуулахгүй авч явах үүрэгтэй. Төлбөр төлөх хугацаа хэтэрч, их хэмжээний өр үүсвэл тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийдэг” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх