Японы Эрүүл мэндийн яамны мягмар гарагт гарагасан нэгэн тайлангаас харахад 100 наснаас дээш настануудын тоо 107,677 болж өсжээ. Энэ нь өнгөрсөн оноос 8,000-аар өссөн үзүүлэлт бөгөөд урт наслалтаараа тэргүүлдэг улсын хувьд дээд амжилт юм.
Тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй Фуё Кишимото Киото хотод амьдардаг бөгөөд өдгөө 114 настай. Харин хамгийн өндөр настай эрэгтэй Хикару Като 112 настай ба мөн тус хотод амьдардаг.
Хүн ам хурдацтай хөгширч байгаатай зэрэгцэн Япон улс дэлхийн хамгийн бага төрөлттэй орнуудын нэг байсаар байна. Үүнийг Ерөнхий сайд Санае Такайчи "чимээгүй тахал" гэж нэрлэжээ.
Сэтгэгдэл үлдээх