Өөрийнхөө хүссэн цалинг бүтээх ТАВАН чухал дадал

.Graph
2026-09-17

Хэн, хэр удаан ажилласан нь өндөр цалин авдаг гэх ойлголт шинэчлэгдэж, харин хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгтэй ур чадвар, бодит үр дүн, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар таныг өндөр цалинд хүргэж байна. Тэгвэл энэ таван дадал таныг ажлын карьераа өсгөж, өндөр цалин авдаг болоход жаахан ч болтугай хувь нэмэх оруулах байх. Та зөвхөн энэ дадлуудад баригдахгүйгээр “Би илүү өндөр цалин авахын тулд юу өөрчлөх хэрэгтэй вэ” гэж өөрөөсөө асуун, өөрт таарах дадлыг ч мөн гаргах боломжтой юм шүү. 

  1. Хийсэн ажлаа биш гаргасан үр дүнгээ хэмж

Би маш их ажилладаг учраас миний цалинг нэмэх ёстой гэсэн бодлоо март. Харин би борлуулалтыг 10 хувиар өсгөсөн, төслөө 5 хоногийн өмнө хаасан, зардлаа 10 саяар багасгасан гэх мэтчилэн хэмжиж болох үр дүн нь таны үнэ цэнийг улам нэмнэ. Тиймээс сар бүр өөрийн гаргасан чухал гурван үр дүнгээ тэмдэглэж хэвшээрэй. 

  1. Өдөр бүр суралц

Улиг болсон үг гэж та бодож байж магадгүй. Гэвч сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжил улам боловсронгуй болж, өнөөдөр үнэ цэнтэй байгаа ур чадвар хэдэн жилийн дараа хангалтгүй болох эрсдэлтэй. Тиймээс суралцахыг сургалт, дипломоор хязгаарлах хэрэггүй. Өдөрт ердөө 20–30 минутыг шинэ ур чадвар эзэмших, мэргэжлийн мэдээлэл унших, гадаад хэлээ сайжруулахад зориулбал жилийн дараа мэдэгдэхүйц ялгаа бий болдог.  Орлогоо өсгөхийг хүсвэл эхлээд өөрийнхөө үнэ цэнийг өсгөх хэрэгтэй. 

  1. Хүссэн цалингийнхаа ур чадварыг түрүүлж эзэмш

Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж захидаг шүү дээ. Хэрэв өнөөдөр 3 сая төгрөгийн цалинтай ч 5 сая төгрөгийн цалин хүсэж байгаа бол хамгийн түрүүнд нэг асуултад хариулаарай.  5 сая төгрөгийн цалинтай хүн надаас юуг илүү сайн хийж чаддаг вэ?

Удирдах чадвар уу, англи хэл үү, техникийн мэдлэг үү, харилцаа, борлуулалт уу эсвэл асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар уу. Хариултаа олсон бол цалин нэмэгдэхийг хүлээлгүйгээр тэр түвшний ур чадварыг өнөөдрөөс хөгжүүлээрэй. 

  1. Өөрийн үнэ цэнийг илэрхийлж сур

Адгийн тэнэг өөрийгөө магтана гэж ярьдаг нь ард хоцорсон. Өнөөдрийн өрсөлдөөнтэй нийгэмд өөрийгөө зөв илэрхийлж чадсан нь амжилтад хүрч байна. Цалингийн хэлэлцээр хийхдээ “Надад мөнгө хэрэгтэй байна” гэдэг өнцгөөс бус, “Би байгууллагад ямар үнэ цэн бүтээсэн бэ?” гэдгээр ярьж хэвшээрэй. Хийсэн ажлын үр дүн, шийдвэрлэсэн асуудал, хүлээж авсан нэмэлт хариуцлагаа баримттайгаар тайлбарлаж чадвал хүссэн нөхцөлөө хэлэлцэхэд цалингаа нэмүүлэх сайн суурь болно.

  1. Боломж ирэхийг хүлээлгүй, өөрөө бүтээ

Карьерын хамгийн том өөрчлөлт заримдаа зөв цагийг хүлээснээр биш, өөрөө эхлүүлснээр бий болдог. Учир нь хүссэн карьер, хүссэн орлогоо хэн нэгэн бэлдэж өгөхийг хүлээхээс илүү өөрийн хүссэн боломжоо өөрөө бүтээх нь илүү хүчтэй сонголт.

Тэгвэл өөрийн хэрэглээнд тохирох Юнителийн дараа төлбөрт багцаа ч бас яагаад ӨӨРӨӨ БҮТЭЭЖ болохгүй гэж? Юнител групп хэрэглэгчдэдээ зориулан дараа төлбөрт багцын цоо шинэ намрын урамшууллаа зарласан байна. Багцаа өөрөө бүтээснээр танд дараах боломжууд нээгдэнэ.

  • 3 сарын турш суурь хураамжаа 50 хувь хөнгөлүүлнэ.
  • 6 сарын турш 5GB дата бэлгэнд авна. 

Мөн таныг илэрхийлэх үнэ цэн бүхий PLUS, PRIORITY, PREMIUM зэрэг  дараа төлбөрт багцаа Unitel апп-аар яг одоо бүтээхийг хүсвэл ЭНД ДАР 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe