Гачуурт Налайх чиглэлийн авто замын 3 байршилд явган хүний гүүрэн гарц барина

.Graph
2026-09-17

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20 км зам ашиглалтад орсноос хойш зам хөндлөн гарч байгаа явган зорчигчдын аюулгүй байдал алдагдаад байна гэсэн санал гомдол иргэдийн зүгээс ихээр ирдэг. Үүнтэй холбогдуулан Налайхын зам дагуу 5 суурьшлын бүсийн ойролцоо таван гэрлэн дохио байршуулжээ. 

Энэ жил 2026 оны замын сангийн хөрөнгө оруулалтаар 3 байршилд гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгч нь компаниуд шалгараад ажлаа эхлүүлээд явж байна.  Энэ хүрээнд:

  • Баянзүрх товчооны орчим явган хүн ихээр зорчдог гарц
  • Хүүхдийн хөдөлгөөн их 126 дугаар сургуулийн орчим
  • Шинэ суурьшлын бүс үүсээд буй “Эмийн ургамал” буудлын орчим гэсэн гурван байршилд гүүрэн гарцын ажил хийгдэж байна.

Эдгээр гүүрэн гарцын ажил гэрээний дагуу 12 дугаар сарын 31-ний дотор дуусгахаар төлөвлөжээ.  Гүүрэн гарцыг металл хийцтэйгээр, хоёр талдаа тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар тооцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe