Дуучин Билли Айлиш энэ оны тавдугаар сарын 17-нд “Hit Me Hard And Soft” нэртэй шинэ цомог гаргах тухайгаа мэдэгдсэн. Тус цомгоо байгальд ээлтэйгээр хийж байгаагаа танилцууллаа
Тодруулбал, пянз хэлбэрээр гарах цомгууд нь дахин боловсруулсан материалыг ашиглажээ. Дахин боловсруулсан материалаар хийсэн пянз нь хуванцар пянзтай харьцуулахад нүүрсхүчлийн хийн ялгарлыг 90 хувиар бууруулах боломжтой бөгөөд дууны дуугаралт, чанар нь ижил байхаараа онцлогтой байна.
Мөн өнгө будгийн хувьд хоргүй, ургамлын гаралтай, усан суурьтай будаг ашиглаж байгаа аж. Билли Айлиш бусад дуучдыг ч мөн байгальд ээлтэй байдлаар цомгоо гаргаж, үүнийг цаашид стандарт болгохыг хүсэж байгаа тухайгааярьсан байна.
Сүүлийн үед пянзны эрэлт ихэссэн ч хуванцраар хийдэг тул байгальд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг аж.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл үлдээх