Монголын Таеквондогийн Пүмсэ шигшээ багийн тамирчид дэлхийн аварга боллоо

З.Амирлан
2026-09-18

2026 оны 9 дүгээр сарын 16–20-ны өдрүүдэд БНСУ-ын Чүнчон хотноо зохион байгуулагдаж буй Пүмсэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 83 орны 2,800 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний өсвөр үеийн холимог хосын төрөлд Монгол Улсын Пүмсэ шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар:

  • Хэсгийн шатанд Их Британи болон Герман улсын тамирчдыг, 
  • Хүрэл медалийн төлөө Канад улсын тамирчдыг, 
  • Мөнгөн медалийн төлөө АНУ-ын тамирчдыг ялж, 
  • Финалын шатанд Тайланд улсын тамирчдын ялснаар алтан медаль хүртэн, дэлхийн аварга болжээ.

Пүмсэ шигшээ багийн дасгалжуулагчаар И Жаевон ажилласан байна.

Эх сурвалж: Монголын Таеквондогийн холбоо

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe