Өнгөрсөн шөнө Украйны нисгэгчгүй онгоц ОХУ-ын нийслэл Москва хотод томоохон цохилт өгч, хамгийн гол газрын тос боловсруулах үйлдвэрийг ониллоо. Энэ талаар Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэв.
Оросын Батлан хамгаалах яам ням гарагт гаргасан мэдэгдэлдээ, 1900 гаруй нисгэгчгүй онгоц, найман удирдлагатай агаарын бөмбөг, найман далавчит пуужин, дөрвөн пуужинг шөнийн дотор буудаж унагасан гэж мэдэгджээ.
Мөн ням гарагийн өглөө Москва мужид байрлах нэгэн орон сууц тус цохилтод өртсөн гэж албаныхан мэдэгдэв. Эдгээр өргөн цар хүрээтэй цохилтын улмаас тус улсын гол газрын тос боловсруулах үйлдвэр шатаж, хоёр хүн амиа алдан 20 хүн шархадсан байна.

Зургийг BBC
Тус газрын тос боловсруулах үйлдвэр нь Москвагийн нийт түлшний нийлүүлэлтийн гуравны нэгээс илүүг дангаараа хангадаг үйлдвэр аж. Украины зүгээс ирсэн хамгийн том цохилт гэж нэрлээд буй уг явдал ОХУ-ын парламентын сонгуулийн сүүлийн өдөр болжээ. Албанийнхан уг халдлагыг сонгуулийн санал хураалтыг зогсоох оролдлого гэж нэрлэсэн бөгөөд амиа алдсан иргэдийн хоёр нь сонгуулийн албан тушаалтан байжээ.
Үүний зэрэгцээ бямба гарагт Орос Украины нийслэл Киев хот руу цохилт өгснөөр найман хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байсныг мэдэгдсэн юм. Зеленский ням гарагт хэлэхдээ, зөвхөн энэ долоо хоногт гэхэд Орос Украины эсрэг 2000 гаруй нисгэгчгүй онгоц, 1700 агаарын бөмбөг, 19 төрлийн пуужин харвасан гэлээ.
Сэтгэгдэл үлдээх