Нийслэл дэх тоглоомын талбайн 82.2% нь стандартын шаардлага хангаагүй байна

.Graph
2024-04-16

Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг УИХ-д тайлагнажээ.

Уг тайланд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг мэдээлсэн байна. Үүнийг Graph.mn цувралаар хүргэж байгаа юм. Өмнөх дугаарыг үзэх бол ЭНД дарна уу. 

Сургуулийн 75 хувь нь, цэцэрлэгийн 54 хувь нь гадна орчны стандартын шаардлага хангаагүй

  • Нийслэлд байгаа 305 сургуулиас 231 буюу 75 хувь нь гадна орчны стандартын шаардлага хангаагүй.
  • Нийслэлд байгаа 241 хүүхдийн цэцэрлэгээс 131 нь буюу 54 хувь нь гадна орчны стандартын шаардлага хангаагүй. 
  • Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй байна. 

6532 хүүхэд зүгээр л тоглож байгаад гэмтсэн

  • Нийслэлд нийт 976 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 803 нь буюу 82.2 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. 
  • 2017-2022 онд ГССҮТ-д тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн гэх 6532 хүүхэд эмчлүүлжээ. 
  • Хотын стандарт, хяналтын газрын мэдээллээр 2019-2022 оны эхний зургаан сарын байдлаар 1062 хүүхэд тоглоомоос хамаарч бэртэж, гэмтсэн байна. 

Бусад зөрчлүүд

  • 2021-2023 онд ГССҮТ-д цас, мөсөн дээр халтирч унасан шалтгаанаар нийслэлд 15,602 иргэн эмчлүүлжээ. 
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор 44 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe