Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн /БОУАӨ/-ийн сайд Ц.Сандаг-Очир баавгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай, хорхойтсон баавгай орж ирсэн байна гэх задлангийн дүн шинжилгээ гарчээ. Нэлээд ядруу тарга тэвээрэг авч чадаагүй, зарим баавгайнууд шарх сорвитой байна. Баавгай 30-40км-т үнэрлэх чадвартай учраас суурин газруудын хогийг үнэртэж орж ирж байгаа.
Маргааш Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага авахаар мөн бензин шатахууны зардал, хоол тэжээлийн зардлыг гаргах асуудлыг танилцуулах ба нэг унтуулгын буу 32 сая төгрөгтэй байна. Аймгуудад буу авч өгөх асуудлыг шийднэ” гэлээ.
Мөн хүрэн баавгай ОХУ-аас буюу 6,000 гаруй км-ийн цаанаас наашаа орж ирэх бололцоо хомс ба гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн хуулиар агнахыг хязгаарласан учраас тоо толгой нэмэгдсэн байх магадлалтайг хэлж байлаа.
Сэтгэгдэл үлдээх