Маргаашаас Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг гурван өдөр хязгаарлана

З.Амирлан
2026-09-22

Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын эрчим хүчийг есдүгээр сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд хязгаарлана.

Тухайлбал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

Тиймээс тухайн бүс орчмын хэрэглэгчид цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг УБЦТС-аас анхаарууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe