УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Болохгүй байгаа зүйлтэй тэмцье гэхээр өөдөөс зохион байгуулалттай үйлдэл орж ирж байна.Төрийн мөрдөс зүүсэн генерал хүн хэний командаар гарч хэвлэлийн хурал хийх үү гэдгийг бодох ёстой. Энийг эрүүлээр харж байгаа хүн бүр ойлгоно. Харамсалтай нь үүнийг ойлгож, судалж, харах ёстой этгээдүүд өөрийн хүслээ биелүүлж буй мэтээр шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн утгагүй байдал.
Л.Энх-Амгалан бялдуучилж байгаад 3.5 сая тэрбум төгрөг төсөв дээр тавьсныг манай жагсаалтын “онц сурлагатнууд” гаргаж тавьсны төлөө намын даргын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн болгочихсон. Ийм үлгэр хийж хэдэн бүсгүйчүүдийг дээрэлхэж байгаатай эвлэрэхгүй. Та бүхэн хоёр эмэгтэй гишүүнээс уучлалт гуйвал чуулгандаа орно гэж ойлгож байна, үгүй. Энэ хоёр эмэгтэй гишүүнээр дамжуулж МАН-д байгаа 30 хэмээх бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэдгийг нийгэмд ойлгуулах зорилготой.
Санал бодлоо хэлээд, асуудал шийдэгдэхгүй байгаа тохиолдолд улс төрч ч бай, улс төрийн нам нь ч бай бойкот хийх бүрэн эрхтэй. Би чуулгандаа суухгүй. Өнөөдөр ерөнхий сайд Н.Учралтай нүүр тулж уулзана. Яагаад өөрөө хариуцлага алдчихаад ерөнхий сайдын эсрэг бүгдийг нь турхирах үйл ажиллагаа зориуд зохион байгуулж байгаа юм” гэв.
Сэтгэгдэл үлдээх