Өнөөдөр зам тээврийн 7 осол бүртгэгджээ

З.Амирлан
2026-09-22

Өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 7 зам тээврийн осол бүртгэгдлээ.

Эдгээр осол саад нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.


 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe