НҮБ-ын дараагийн тэргүүн хэн байх тал дээр АНУ, БНХАУ, Их Британи, Франц, ОХУ нар нэгдэж чадахгүй байна
81 дэх удаагийн Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганы санал, шүүмжлэл, илтгэл хэлэх хэсэг эхэллээ. Энэ жил 83 орны төрийн тэргүүн, 50 орны Ерөнхий сайд болон долоон улсын шадар сайд, 27 улсын сайд оролцож байна. Ерөнхий ассамблейн 81-р чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлэх нь: Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” гэсэн гол уриан дор явагдахаар болсон. Үүгээрээ дэлхийн өнцөг булан бүрд дайн, тулаан өрнөж байгаа энэ үед улс орнууд нэгэндээ итгэх итгэлээ сэргээж, шилжилтийг НҮБ удирдан зохион байгуулан бүгдэд хүртээмжтэй ажиллах цаг ирсэн гэдгийг илэрхийлжээ.
Зарим орны шинжээчид НҮБ байгууллага анх байгуулагдсан зорилго дээрээ эргэн ирж байгааг онцолж байна. НҮБ анх хойч үеийг дайны гамшгаас ангижрууах, олон улсын харилцаанд эрх тэгш, шударга байдлыг цогцлоох зорилготой байгууагдаж байсан. Манай улсын хувьд НҮБ-д анх элссэн цагаас хойш энхтайваныг эрхэмлэж ирсэн байр суурь дээрээ одоог хүртэл бат зогссоор байгаа юм. Энэ хугацаандаа Энхтайван, эдийн засаг, хүний эрх зэрэг 20 орчим чиглэлд 90 гаруй тогтоолыг батлуулж чадсан.
НҮБ-ын Ерөнхий ассамблейд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа оролцож байгаа. Түүний илтгэл олон улсад өрнөж байгаа геополитикийн асуудлыг энхтайваны замаар шийдэхийг дурдсаар ирсэн байр сууриа хадгалсан гэдгийг олон улсын хэвлэлүүд дурдсан.
“НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид

81-р чуулган Хиймэл оюун ухааны засаглал, санхүүгийн реформ, геополитикийн асуудлыг хэлэлцэхээс гадна шинэ НҮБ-ыг дараагийн таван жил хэн тэргүүлэх вэ гэдэг асуудалд дэлхий нийт анхаарал хандуулж байна. Учир нь 2017 оноос хойш улиран ажиллаж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа 2026 оноор дуусаж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад 7 хүн нэр дэвшиж байгаагаас 4 нь эмэгтэй нэр дэвшигч.
Одоогийн байдлаар хоёр эмэгтэй нэр дэвшигч болох Коста Рика улсын Ребека Гринспен 9 саналтай, Гаяана улсын сайд асан Каролин Родригез 8 саналтайгаар сонгогдох өндөр магадлалтай хүмүүсээр нэрлэгдэж байна.
Хэдийгээр Ауюлгүй байдлын зөвлөлын 15 шишүүн орны төлөөлөлгчийн саналаар шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогддог ч Р5 буюу байнгын гишүүн таван орон АНУ, БНХАУ, Франц, ОХУ, Их Британи гэсэн улсууд голлох үүрэг гүйцэтгэдэг билээ. Учир нь дэлхийн албан бус Засгийн газар гэж яригддаг энэ байгууллагын тэргүүн хэн байхаас шалтгаалж ирэх таван жилийн олон улсын нөхцөл байдал хааш эргэх дээрх таван улсаас хэн нь гол тоглогч болох баримажаа гарч ирэх юм.
Хэрвээ энэ удаагийн чуулганаар таван орны тэргүүн Ерөнхий нарийн бичгийн даргад хэнийг дэмжих вэ гэдэг дээр санал нэгдэж чадах юм бол гишүүн 193 орны төлөөлөгчид Ерөнхий Ассамблейн чуулганаар санал хурааж батлах юм. Гэхдээ нэгэнт таван гишүүн санал нэгдсэн бол 193 орон санал нэгтэй дэмждэг бичигдээгүй хуультай. Ер нь бол манай улсын Ерөнхий сайд танхимынхаа сайдыг хэн байхыг өөрөө шийдээд УИХ-ын чуулганаар оруулж танилцуулдагтай нэг их хол зөрөхгүй гэсэн үг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх