Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгуулагаас 40 жилийн хугацаатай 158 мянган иен буюу 995 сая ам,долларын нэн хөнгөлөлттэй зээлийг авах эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Тус зээлээр Чингис хаан нисэх буудыг өргөтгөх ажлыг санхүүжүүлэх аж. Тус зээл нь жилийн 10 хувийн хүүтэй байх бөгөөд эхний 10 жилд зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх аж. Мөн энэ зээл нь япон улсаас манай улсад олгжо байгаа сүүлийн нэнэ хөгөлттэй зээл болохын сангийнсайд мэдээллээ.
81 мянган мкв бүхий зорчигч терминалын барилгыг барихаар төлөвлөжээ. Тус байгууламжийг барьснаар жилд 5,9 сая зорчигч хүлээн авах чадалтай болох бөгөөд энэ нь өнөөдрийнхөөс 3,2 дахин зорчигч хүлээн авах чадлыг нэмэгдүүлж байгаа хэмээн таницлууллаа. Ашиглалтад орох хугацааг 3034 он буюу 5 жил жилд бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тооцжээ.
Чингис хаан нисэх буудлаас өөр нисэх дээр орон нутгийн нислэгээ ч үйлдэж чадахгүй байна
Одоогийн чингис хаан нисэх буудлыг концессын гэрээгээр барьсан бөгөөд 2025 онд 48 тэрбум төгрөг төлж байгаа. Харин одоо байгуулах гэрээг дамжуулан зээл байдлаар тусгаад явах гэж байгаа тухай сангийн яамнаас мэдээллээ.
Ч.Анар: Өргөтгөл ашиглалтад орох үед 5 сая зорчигч тээвэрлэнэ гэж тооцжээ. Гэтэл Шинэ нисэх буудлын ачаалал хэтэрсэн. Бид транзит тээвэр хүлээн авч чадахгүй байна. Анхнаасаа маш жижигхэн барьсан. Одоо өргөтгөх талаар ярьж байна. Томхон нисэх буудал хийсэн бол жилд 1,5 сая зорчигч хүлээн авах боломжтой байн. Хуучин нисэх буудлаа ашиглах тухай хэлцэлд тусгасан уу? Орон нутгийн нисэх буудал шиг л байна.
ИНЕГ-ын дарга Г.Батбаяр : Бид 2,4 сая зорчигчийг 2025 онд тээвэрэлсэн. Үүний 400 мянга нь орон нутгийн нислэг байгаа. МИАТ компани орон нутаг руу татаастайгаар нислэг үйлдэж байгаа. Гэрээн дээр бүх арилжааны нислэгийг чингис хаан хүлээн авахаар тусгасан байгаа. Зарим арилжааны нислэгийг Буянт-Ухаа нисэх рүү авч болох боломжтой гэж харж байгаа. Манайх транзит нислэг үүссэн. Талбайг нэмэгдүүлж чадвал транзит дамжин өнгөрөх нислэгийн урсгалын хүлээн авч чадна гэж бодож байгаа. Одоо байгаа Чингис хаан нисэх буудал нь 37 мянган мкв талбайд дамжин өнгөрөх нислэг хийх боломжгүй, байр талбай хязгаарлагдмал байгаа нь үнэн.
Зам тээврийн яамны ТНБД М.Баярмагнай: Чингис хаан нисэх буудлын 150 км радиуст арилжааны нислэг үйлдэж чадахгүй гэрээтэй. Иймээс Буянт-Ухааг орон нутгийн нислэг үйлдэх тухай хөрөнгө оруулагч талд хандсан. Нааштай хариу ирээгүй. Одоо ЗГ-ийн тэргүүний Япон дахь айлчллын үеэр дахин саналаа илэрхийлэхээр байгаа.
Сэтгэгдэл үлдээх