АН-ын дарга О.Цогтгэрэл: Надаас худал, хулгай хайгаад амжихгүй шүү

.Graph
2026-09-23

АН-ын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий компаниуд 5.2 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар АН-ын дарга О.Цогтгэрэл тайлбар өглөө.

Тэрээр “МАН-ын хулгайчид манайхаас элдэв нөхөдтэй сүлбэлдэж, өөрсдийнхөө хэдэн их наядын хулгайг дарагдуулахын тулд намайг худалч, хулгайч болгож харагдуулах гэсэн энэ үйлдэлд чинь дахиад хэлье. Амжихгүй шүү. Үнэхээр та нар надаас худал, хулгай хайгаад амжихгүй шүү гэдгийг тодотгож хэлье.

Грийн групп-д байсан миний хамаарал бүхий хүмүүс бүгд 2019 онд хасагдаж, хувь хувьцаагаа шилжүүлээд дууссан, одоогоор надтай холбоотой үйл ажиллагаа байхгүй. Тиймээс одоо надтай холбож ярих нь зохисгүй.

Энэ бүгдийг улс төрийн зорилгоор бараг өдөр бүр надаас алдаа олж, МАН-ын хулгайчидтай адилхан болгоё гэсэн санаа, мөн АН-ын зарим хүмүүс үүний гар хөл нь болж оролцож байгаа үйл ажиллагаа цаашид ч тасрахгүй юм байна. Өдөр болгон ийм мэдээ, баримт гарахад би тэр болгон хариулаад байх хэр зохистойг мэдэхгүй байна. Тиймээс хянуур, хэрсүү байхыг та бүгдээс хүсье” гэв.

Шууд дамжуулалт бүтэн үзэх бол энд дарна уу.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe