Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго болон үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтийг хянахад өгөгдлийг ашиглах нь” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа
Сургалтын үеэр Монгол Улсын ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл ба ТХЗ-ын үзүүлэлтүүдийн уялдаа, ТХЗ болон үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн хэрэгжилтийг хянахад хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг ашиглах мөн статистикийн чанар ба мета өгөгдлийн ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Түүнчлэн оролцогчид дадлага ажиллаж, хөгжлийн бодлого болон ТХЗ-ын хэрэгжилтийг хянахад шаардлагатай үзүүлэлт, өгөгдлийн эх үүсвэр, мэдээллийн хэрэгцээ, мета мэдээллийн хүрээнд санал солилцсон юм. Сургалтад холбогдох яам, агентлаг, олон улсын байгууллагын 50 орчим төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх