БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний АНУ-д хийх гурван өдрийн түүхэн айлчлал эхэллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа нар зочдыг өөрийн биеэр нисэх онгоцны буудал дээр хүлээн авсан нь ховор хүндэтгэл болжээ.
Ерөнхийлөгчийн айлчлалыг АНУ-ын дипломат төлөөлөгчид угтаж авдаг бөгөөд Ерөнхийлөгч өөрөө очиж угтах нь ердийн тохиолдол биш юм. Харин энэ удаад Трамп БНХАУ-ын даргыг өөрийн биеэр хүлээн авсныг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд ховор хүндэтгэл гэж тодотгож байна.
Уг айлчлал нь БНХАУ-ын даргын тус улсад хийж буй 11 жилийн дараах айлчлал бөгөөд уулзалтаар АНУ–Хятадын худалдааны тохиролцоо, хиймэл оюун ухаан зэрэг сэдэв хэлэлцэх төлөвтэй байна.
Энэ удаагийн айлчлалд Ши Жиньпин эхнэр Пэн Лиюаньтайгаа хамт иржээ. Мөн айлчлалын багт Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болоод Ши Жиньпиний баруун гар гэгддэг Цай Чи болон Гадаад хэргийн сайд Ван И нар багтжээ.
Сэтгэгдэл үлдээх