“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 200 хүүхдийн багтаамжтай 34 дүгээр цэцэрлэг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үүдээ нээлээ. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхдүүд аюулгүй орчинд сурч хөгжих боломж бүрдэхийн зэрэгцээ орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр бий болж байна.

34 дүгээр цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд, “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар хийжээ.
Сэтгэгдэл үлдээх