Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн удирдлагад төвлөрсөн эрх мэдлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгууллаа.
Ямар шийдвэр гарав
- Улаанбаатар хот дотроо 42 хоттой болох саналыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гаргалаа.
- Ингэхдээ хэд хэдэн хороог нийлүүлж, хот болгон хөгжүүлнэ. Үр дүнд нь түгжрэл, төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал буурна гэж үзсэн байна.
- Үүнийг Засгийн газар дэмжиж, хуулийн төсөл боловрсруулах Ажлын хэсгийг байгуулав.
Шийдвэр гаргасан үндэслэл нь Улаанбаатар хотын хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж буйтай холбоотой.
Улаанбаатарын хүн ам хэрхэн өсөв
1963 онд:
- 1,017,158 хүн амтай
- Үүнээс 150,000 орчим буюу 15 хувь нь Улаанбаатар хотод
Одоогийн байдлаар:
- 3,504,741 хүн амтай.
- Үүнээс 1,734,848 буюу 49 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Улаанбаатар хот доороо 42 хоттой байя. АНУ-д бол жижиг хотуудыг country ч гэж нэрлэдэг, city ч гэж нэрлэлдэг энэ зохион байгуулалт руу оръё. 20 минут дотор тухайн оршин суугч нь эрүүл мэнд, боловсрол, соёлын, аж ахуйн зэрэг төрийн бүхий л үйлчилгээг авдаг болъё. 500 мянган хүн амтай зарим дүүргийг задалж, тухайн иргэдийн суурьшиж, олон нийтийн нэрлэж заншсан хороолол, хорооллоор нь хот байдлаар зохион байгуулъя. Жишээлбэл, Төмөр зам, Таван шар, Баянхошуу, Шар хад, Дарь-Эх, Сэлбэ зэрэг суурьшлаар нь төлөвлөе" гэв.
500 тэрбумын дотоод бонд
- Нийслэл дотоодод бонд гаргаж, 500 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байна.
- Үүний 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох зарцуулна.
- Мөн 150 тэрбум төгрөгөөр нь Улаанбаатар хотын хагарсан замыг засна.
- Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр “Туул 1” коллекторыг санхүүжүүлнэ.
Таван жилийн хугацаатай гадаад бонд
- Нийслэл гадаад бонд гаргах санал гаргасныг Засгийн газар дэмжжээ.
- Гадаад бондоор Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажлыг хийж хэрэгжүүлнэ.
- Ингэсснээр “5 буудал”, “Чингэлтэй”, “Хайлааст”, “Дэнжийн 100”-ийн хойд хэсгийг орон сууцжуулна.
Хуралдаанаас гарсан бусад шийдвэрүүд
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа.
- Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ.
Сэтгэгдэл үлдээх