Н.Анхбаяр: Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд олон жил идэвхтэй оролцсон тул Аюулгүйн зөвлөлд нэр дэвшиж байна

.Graph
2026-09-24

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2048–2049 оны байнгын бус гишүүнээр сонгогдох зорилгоо зарласан.Энэ талаар НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр дараах мэдээллийг өглөө.

Түүний хэлснээр, Монгол Улс энэ тухай Ази, Номхон далайн бүлгийн орнуудад албан ёсоор мэдэгдсэний дараа НҮБ-ын индрээс зарлажээ. Монголын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо, олон улсын энх тайвныг дэмжиж ирсэн байр суурийг нэр дэвших үндэслэл гэж тайлбарлав. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-д элссэн бөгөөд ирэх сард 65 жилийн ой нь тохионо. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы дэд даргын үүрэг гүйцэтгэж, чуулганаар хэлэлцэх асуудлыг зохион байгуулахад оролцдог Ерөнхий хорооны ажилд оролцож буйг дурдлаа. НҮБ-ын мэдээллээр 81 дүгээр чуулган 21 дэд даргатай бөгөөд Монгол Улс дэд даргаар сонгогдсон орнуудын нэг юм. Аюулгүйн зөвлөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн үүрэгтэй. Тус зөвлөл 15 гишүүнтэй.

Тав нь байнгын, үлдсэн арван гишүүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр жилийн хугацаагаар сонгодог. Н.Анхбаярын үзэж буйгаар, Монгол Улс сонгогдвол энх тайван, аюулгүй байдлын асуудлаар зөвлөлийн шийдвэр гаргах ажилд дуу хоолойгоо хүргэх боломжтой болно.

2026 оны есдүгээр сарын байдлаарх Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд:

         Гишүүнчлэл        

         Улс орнууд        

  • Байнгын таван гишүүн
  • АНУ, БНХАУ, Их Британи, Франц, ОХУ
  • Байнгын бус гишүүн, бүрэн эрх нь 2026 онд дуусна
  • Дани, Грек, Пакистан, Панам, Сомали  
  • Байнгын бус гишүүн, бүрэн эрх нь 2027 онд дуусна
  • Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Латви, Либери

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрсэлсүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш аюулгүйн зөвлөлд нэрээ дэвшүүлж байгааг сайшааж, COP-ийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ. Мөн олон улсаас танай улсад ирэх зочилох ихээхэн хүсэтэй байгаа талаар онцолжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe