Говийн бүсийн уурхайнуудын жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах төсөл хэрэгжүүлэгчийг сонгох аукционд “М Си Эс Интернэйшнл”, “Нэт Зеро Тек” болон “Өвөр Монголын Эрчим хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” компанийн түншлэл 7.90 ам.цент/кВт.цаг үнэ санал болгон ялжээ.
Төсөл нь импортын цахилгааны хэрэглээг орлож, говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах зорилготой. Аукционд дэнчингээ байршуулсан хоёр түншлэл оролцсон байна. Эрчим хүчний яамны мэдээлснээр, төслийн шаардлагад цахилгааныг 99.5 хувийн найдваржилттай нийлүүлэх нөхцөл багтжээ. Бүтээн байгуулалтын хугацаа 2 жил байх бөгөөд төслийн санхүүжилтийг хувийн хэвшлийнхэн бүрэн хариуцах аж.

Тус бүсийн цахилгааны хэрэглээ өсөж, импортын хамаарлыг бууруулах шаардлага нэмэгдсэн. Эрчим хүчний яамны мэдээллээр “Оюу толгой” төсөл одоогоор БНХАУ-ын Өвөр Монголоос жилд 1.6 тэрбум кВт.цаг цахилгаан худалдан авч байгаа бөгөөд нийлүүлэлтийн гэрээ нь 2030 онд дуусна. Уурхайнуудын тасралтгүй ажиллагааг хангахын тулд сэргээгдэх эх үүсвэрийг батарей хуримтлуур, суурь чадлын эх үүсвэр, нэгдсэн сүлжээ болон ослын үеийн нөөц хангамжтай хослуулахаар төлөвлөжээ.
Нийтлэхийн өмнөх нягтлах зүйл: Яамны өмнөх мэдээлэлд “Оюу толгой”-н одоогийн импортын хэмжээг 1.6 тэрбум, аукционы тухай зарим материалд төслийн нийлүүлэх хэмжээг 1.7 тэрбум кВт.цаг/жил гэж дурдсан байна.
Аукционы тухайд энэ бол тендер биш нээлттэй үнэ тогтоох үйл явц юм. Жишээ нь Хэрэлэгчийн дундаж тариф одоо 280 төгрөг байгаа. Үүнийг хэдээр бууруулж болох вэ гэсэн үнийн дуудлага худалдаа гэсэн үг юм. Өнгөрсөн удаагийн 5 удаагийн аукционы дундаж үнэ 1 кв/ц 4,85 цент хүрсэн. Энэ нь хэрэглэгчид очих үнийг бууруулах боломж бүрдэнэ гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ үеэр онцоллоо.
Манай улс багц хэлбэрээр цувралаар аукционыг зохион байгуулж байгаа юм. Говийн багцын нэг аукцион ийнхүү амжилттай болжээ.
Сэтгэгдэл үлдээх