Нийтийн тээврийн 4 чиглэлд зогсоол нэмжээ

З.Амирлан
2026-09-25

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд зогсоол нэмжээ.

  • Ч:67 “Морин 3–Нисэх”, чиглэлийн замналд - “Морингийн зам 1” зогсоол, 
  • Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд - “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” 
  • Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)-Багахангай эцэс” чиглэлийн замналд - “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, “Баян зөрлөг” (урд, хойд) 
  • Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлийн замналд - “Цонжин болдог”, “Өртөө толгой” (урд, хойд) зогсоолуудыг шинээр нэмжээ.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэлнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын газраас мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe