БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пин Пин, Фү Шуан нэртэй хоёр аварга панда ойрын өдрүүдэд АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд очихыг мэдэгдлээ. Тэрбээр АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр пандаг хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг хэмээн онцолсон байна.
Атлантагийн амьтны хүрээлэн хоёр пандаг хүлээн авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгтэй байгуулжээ. Харин тэдний ирэх товыг одоогоор зарлаагүй байна. Тус хүрээлэн өмнө нь 1999–2024 онд панда тэжээж байсан юм.
БНХАУ пандагаа гадаадын амьтны хүрээлэнгүүдэд тодорхой хугацаагаар байрлуулдаг уламжлалыг олон улсад “панда дипломат ажиллагаа” гэж нэрлэдэг. Reuters-ийн мэдээлснээр байгальд ойролцоогоор 1800 аварга панда амьдарч байна.
эх сурвалж: China's Xi says pandas will soon arrive in Atlanta | Reuters
Сэтгэгдэл үлдээх