ОХУ-аас Хөвсгөл аймагт орж ирсэн ойн түймэрт 80 орчим га талбай өртжээ

З.Амирлан
2026-09-25

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар ОХУ-ын талаас Монгол улсын хилийг давж ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авчээ. 

Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн анги, Баянзүрх сумын Улсын тусгай хамгаалалттай газрынхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан есдүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, 4 бүлэгт хуваагдан түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 80 орчим га талбай өртжээ.

Эх сурвалж: ОБЕГ

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe